Аваргууд 51 дэх удаагаа хоорондоо учраа таарч байна

Сурталчилгаа
Аваргууд 51 дэх удаагаа хоорондоо учраа таарч байна

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааны оноо олгох Ухан Опен тэмцээн БНХАУ-ын Ухан хотноо зохион байгуулагдаж байна. 

Хоёр дахь удаагийн Ухан Опен тэмцээн гурав хоногийн өмнө /10 сарын 6-ны өдөр/ эхэлсэн ба урьдчилсан шатнаас шалгарсан 64 тамирчин хүч сорин өрсөлдөж байна.

Ухан Опен тэмцээн 2023 онд анх удаа зохион байгуулагдсан ба Жадд Трамп аварга түрүүлж шагналын 140.000 фунт стерлингийн шагналыг хүртэж байлаа. 

Яг одоогийн байдлаар шөвгийн 16 тамирчин тунан үлдээд байгаа ба тэдгээрийн дунд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс, Шаун Мөрфи аварга болон БНХАУ-ын өнгө төрхийг тодорхойлж буй Динг, Зан Анда нар байна. 

Дээр нэр дурдсан шилдгүүдээс шөвгийн 16-д энэ цагийн мэргэжлийн снукер биллиардын өнгийг тодорхойлж буй Жадд Трамп болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс /яг одоо дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж буй/ нар хоорондоо учраа таараад байна. Аваргууд хоорондоо 51 дэх удаагаа учраа таарч буй нь энэ юм. Өмнөх 50 тоглолтын статистикийг харвал Жон Хиггинс аварга 26 удаад нь ялж нэг удаа тэнцээд байгаа хэдий ч сүүлийн гурван удаад нь Жадд Трамп ялаад байна. Энэ нь 2023 оны Европын мастерс, Энглиш Опен, 2024 оны Герман мастерс тэмцээнүүд болно. 

Шөвгийн 16-ийн оноолт


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0