Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны анхны башё гурав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ.
Энэ удаагийн башёгийн онцлог нь ёкозүна цолтой нэг бөх /Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ/, озеки цолтой нэг бөх /Такакейшо/ барилдана. Харин Жонокүчи зиндаанд Ошиогава дэвжээний Казэноүми Ц.Билгүүн анхны башёдоо зодоглох болсноор таван зиндаанд манай 20 бөх барилдахаар боллоо. Хошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ, Кирибаяма Б.Лхагвасүрэн комүсүби цолтойгоор хүч үзнэ.
Дээд зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн
Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн
Тамаваши Б.Мөнх-Оргил
Ичиножо А.Ичинноров
Чиёошома Г.Мөнхсайхан
Азүмарюү С.Тодбилэг
Миторюү Б.Төрболд
Жүрёо зиндаа:
Хокүсэйхо Э.Даваанинж
Оошёоүма П.Дэлгэрбаяр
Дайшохо Ч.Шижирбаяр
Макүшита зиндаа:
Тамашохо Э.Энхманлай
Дэванорюү Т.Тэмүүлэн
Хокүтомарү Н.Чинзориг
Араүма Б.Төртогтох
Хокүтэнкай Г.Сүхбат
Саданохикари Д.Наранцогт
Санданмэ зиндаа:
Токисома Б.Анхбаяр
Котокэнрюү Г.Билгүүн
Жонокүчи зиндаа:
Казэноүми Ц.Билгүүн
20 биш 200 байсан ч одоо сонин биш ээ, иймэрхуу юм одоо улиг болоод удаж байна ш дээ
ИЧИНОЖО БАРИЛДАХГҮЙ