Жүдочид түүхэндээ анх удаа медальгүй тэмцээнээ дуусгалаа

Сурталчилгаа
Жүдочид түүхэндээ анх удаа медальгүй тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн 2022 оны хамгийн сүүлийн тэмцээн болох Иерусалим Мастерс тэмцээн гурав хоногийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

Израйл улсын Иерусалим хотноо жүдо бөхийн жин, жингийн шилдгүүд хуран цугладаг 11 дэх удаагийн Мастерс ангиллын тэмцээнд "уламжлал" ёсоор Япон улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн тэргүүллээ. Харин манай улсын хувьд энэ удаагийн мастерс тэмцээнд таван тамирчин оролцон нэг ч медаль хүртэж чадсангүй. Мастерс тэмцээний түүхэнд манай улс медальгүй өнжиж байсан удаагүй. Гэвч харамсалтай нь Иерусалимын мастерс тэмцээнд Г.Наранцэцэг, Ё.Басхүү, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медалийн төлөө хүч үзсэн ч "барсангүй". 

2023 оны жүдо бөхийн олон улсын цуврал тэмцээн Португалийн гран при тэмцээнээр эхэлнэ /нэгдүгээр сарын 27-29/. "Парис 2024" олимпын наадмын өмнөх тун хариуцлагатай жил жүдо бөхчүүдийн маань ирж байна. Баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.  

2023 оны томоохон тэмцээнүүдийн хуваарь


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Жонку нь зугтаад алга болсон, одоо эдний хэрэгтэй хэрэггуй тэмцээнд беен беенеерее явж шал арчдаг нь хумигдах биз ээ

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0