Жүдо бөхийн 2022 оны хамгийн сүүлийн тэмцээн болох Иерусалим Мастерс тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
Израйл улсын Иерусалим хотноо жүдо бөхийн жин, жингийн шилдгүүд өрсөлдөж байгаа ба хоёр өдрийн дараах байдлаар есөн жинд есөн өөр улсын бөх түрүү хүртээд байна. Мастерс тэмцээнд жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 36-д багтаж буй тамирчид оролцох эрхтэй байдаг тул зөвхөн шилдгүүд хуран цугласан нь энэ юм.
Манай улсаас энэ удаагийн мастерс тэмцээнд таван тамирчин оролцож байгаагаас эхний өдөр Ё.Басхүү, Г.Хэрлэн, Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар өрсөлдөж Ё.Басхүү, Г.Наранцэцэг нар шагналт тавдугаар байрт шалгараад байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр /12.22/ О.Цэцэнцэнгэл эрэгтэйчүүдийн +100кг жинд өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх Б.Шмайлов мастерсийн анхны түрүүгээ хүртлээ. Тэрээр өмнө нь Мастерс ангиллын тэмцээнд хоёр удаа мөнгө, нэг хүрэл хүртээд байсан юм.
Олимп, дэлхийн аварга Косовогийн Д.Красники дөрөв дэх удаагаа Мастерс түрүү хүртлээ. Тэрээр өмнө нь өөрийн үндсэн жин бол 48кг жинд түрүүлж байсан бол энэ жил анх удаа -52кг жинд түрүүллээ.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд Азбербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй Саейд Моллай аварга шигшээ барилдаанд тус жингийн тэргүүн бөх Гүржийн Т.Григалашвилитэй тунан үлдэж үзүүрлэлээ.
Цэцэнцэнгэл гэж шалны алчуур нэмэргуй дээ, ундэсний бехее барилдаад явж байвал дээр