Монголын ширэн бээлийтнүүд энэ онд шахуу хуваарийн дагуу тэмцээн, уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байна.
Тодруулбал энэ оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 14-20-ны хооронд зохион байгуулагдах бол олон улсын тэмцээн энэ сарын 20-ны өдрөөс Узбекистан улсад зохион байгуулагдах 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэлнэ.
Сонирхогчдын боксын олон улсын тэмцээнүүдийн хуваарь:
- Нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Узбекистан улсад 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 5 хүртэл өсвөр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Тавдугаар сарын 6-наас 21-нийг хүртэл Турк улсын Истанбул хотноо эмэгтэйчүүдийн ДАШТ
- Зургаадугаар сард насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Есдүгээр сарын 10-наас 25 хүртэл БНХАУ-ын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам
- 11 дүгээр сард Испани улсад залуучуудын ДАШТ
- 12 дугаар сард насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангиллын их дуулга тэмцээн тус тус зохион байгуулагдах урьдчилан хуваарьтай байна.