Ширээний теннисний 25 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж байна.
2021 оны есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд эрэгтэй 28, эмэгтэй 21 улсын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй баг, ганцаарчилсан, дан хос болон холимог хосын долоон төрлөөр зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд монголын ширээний теннисний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
- Багийн ахлагч: ОУХМ Б.Баярмагнай
- Дасгалжуулагч: Kan Dong Hoon, МУГД Т.Мэргэн
- Шүүгчээр: ОУШ Э.Мөнхбилэг
- Эрэгтэй багт 1.Б.Билэгт, 2.Ж.Мөнхзориг 3.Г.Сэр-од
- Эмэгтэй багт 1.Б.Болор-эрдэнэ.2.Б.Должинзуу 3.М.Ундрам нар оролцож байна.
Өчигдөр тэмцээний эхний өдөр /2021.09.28/ багийн төрлөөр эхэлсэн ба эрэгтэй багууд зургаан хэсэг, эмэгтэй багууд дөрвөн хэсэгт хуваагдаж тойргийн системээр өрсөлдөнө.
Манай эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катарын багуудад тус тус хожигдсон бол эмэгтэй баг Катарын багийг 3:0 харьцаагаар хожиж, Узбекистаны багт хожигдсон байна.