Премьер лигийн өрсөлдөөн ширүүсэж байна

Сурталчилгаа
Премьер лигийн өрсөлдөөн ширүүсэж байна

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 37 дугаар тойргийн эхний тоглолтууд явагдлаа. 

 

Хүснэгтийг итгэл төгс тэргүүлж буй Манчестер Сити клуб хүснэгтийн сүүл мушгиж буй Брайтон клубын талбайд зочлон тоглон 3:2 харьцаагаар хожигдлоо. Тоглолт дөнгөж эхлээд Манчестер Ситигээс Гундоган гоолдсон ч төд удалгүй Кансело улаан хуудас авч талбайг орхисон нь хожигдох гол үндэс боллоо. Тоглолтын хоёрдугаар үед Брайтоноос Троссард /50 дахь минут/, Вебстрер /72 дахь минутад/, Бурн /76 дахь минутад/ нар тус тус гоолдон хожил байгууллаа. 

Хүснэгтийн гурав болон дөрөвдүгээр байрт бичигдэж буй клубууд болох Челси, Лейстер сити клубууд 37 дугаар тойрогт хоорондоо учраа таарсан ба талбайдаа Челси илүүрхэж 2:0 тэргүүлсэн бол тоглолтын төгсгөлд Лейстер Ситигээс Ихеаначо нэр төрийн гоол орууллаа. Ийнхүү хожил байгуулсан Челси клуб 67 оноотойгоор гуравдугаар байрт, Лейстер сити 66 оноогоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна. 

Өнөө шөнө Аваргуудын лигийн өрсөлдөөний гадна буй Липерпүүл клуб тун чухал тоглолтыг Бөрнлигийн эсрэг хийнэ. Одоогоор 63 оноотойгоор хүснэгтийн тавдугаар байрт яваа тэдэнд хожил зайлшгүй шаардлагатай байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0