Монголын боксчид Чехийн гран-прид багаараа тэргүүллээ

Сурталчилгаа
Монголын боксчид Чехийн гран-прид багаараа тэргүүллээ

51 дэх удаагийн Чехийн гран-при боксын олон улсын тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

18 орны нийт 99 боксчин тулалдсан энэхүү тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн тамирчин зодоглож багаараа тэргүүн байр эзэллээ. 

Тодруулбал: 

  • Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн алтан медаль
  • Эрэгтэйчүүдийн 63кг жинд Э.Цэндбаатар алтан медаль
  • Эмэгтэйчүүдийн 51кг жинд Л.Алтанцэцэг мөнгөн медаль
  • Эрэгтэйчүүдийн 52кг жинд Х.Энхмандах мөнгөн медаль
  • Эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар мөнгөн медаль
  • Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ мөнгөн медаль
  • Эрэгтэйчүүдийн 63кг жинд Б.Чинзориг хүрэл медаль
  • Эрэгтэйчүүдийн 69кг жинд Б.Мишээлт хүрэл медаль тус тус хүртсэн байна. 

Тэмцээний хүрэл медалийн төлөөх тулаанд гайхалтай тулаануудыг хийж өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсан манай боксчдын тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Харин хагас шигшээ тулаанд монгол боксчдын тулааныг ЭНД дарж үзнэ үү. 

Манай боксчид өнөөдрөөс энэ сарын 20-ны өдрийг хүртэл Герман улсад Герман, Кубын шигшээ багуудтай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх ба энэ сарын 21-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд АНЭУ-н Дубай хотноо зохион байгуулагдах ААШТ-нд оролцох юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Ганхүяг

    Үнэн гоё байнаа

  2. Ганхүяг

    Үнэн гоё байнаа

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0