51 дэх удаагийн Чехийн гран-при боксын олон улсын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
18 орны нийт 99 боксчин тулалдах энэ удаагийн тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн боксчин тулалдана. Манай баг бүрэлдэхүүний мэдээлэл болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн Швейцарын Б.Сандратай
- Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ Финландын А.Мухаммедтэй
- Эмэгтэйчүүдийн 60кг жинд М.Намуун Польшийн Р.Анетатай тус тус тулалдах хуваарьтай байна.
Тулааны дараалал:
Хаанаас тулааны хуваарийг хараад бнааа хэлээд өгөөч