Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд дэлхийн аварга зургаан тамирчин тунан үлдлээ.
Энэ удаагийн ДАШТ-д Ронни О Сулливан тэргүүтэй найман дэлхийн аварга тамирчин өрсөлдсөнөөс шөвгийн наймд тэднээс зургаан дэлхийн аварга нь тунан үлдээд байна. Энэ нь ДАШТ-ий түүхэнд тохиож буй анхны тохиолдол юм. Дэлхийн аваргууд шөвгийн 16-д бүгд шалгарсан ч дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан, дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс нар шөвгийн наймд үлдэж чадсангүй.
Харин шөвгийн наймд дараах тамирчид тунан үлдээд байна.
Эдгээрээс хамгийн сонирхолтой учраа бол мэдээж дэлхийн аваргуудын дуэл болох тус бүр дэлхийн гурван удаагийн аварга болох Марк Виллиамс болон Марк Селби, тус бүр нэг удаа дэлхийн аварга болсон Жадд Трамп болон Шаун Мөрфи нарын учраа байх нь дамжиггүй. Харин Нейл Робертсон аваргын хувьд өнгөрсөн оны дэлхийн аваргад финалдсан Кайрен Вилсонтой шөвгийн наймд учраа таарсан. Энэ ч бас тун үзүүштэй тоглолт болно. Стуарт Бингхамын хувьд шөвгийн наймын хамгийн сул учраатай таарсан хэмээгдэж буй ч түүнтэй өрсөлдөх Антоны Макгилл шөвгийн 16-д домогт Ронниг буулган авсан гэдгийг мартаж болохгүй.
Өнөөдөр хуваарь ёсоор /Улаанбаатарын цагаар/ 17:00 цагт Антони Макгилл болон Стуарт Бингхам, Нейл Робертсон болон Кайрен Вилсон нарын тоглолт явагдана.
Ямар суваг дээр үзэж болох вэ
Хөдөө орон нутагт ямар суваг дээр үзэх вэ