Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцсоноос хоёр боксчин медаль хүртсэн билээ.
Тодруулбал: Монгол улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат нар хүрэл медаль хүртсэн юм.
Манай сайт 10 хоногийн турш ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна монгол тулаанчдынхаа тулааны бичлэгийг дор бүр толилуулж байлаа. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Сүхбатын бүх тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл яг одоо эмэгтэйчүүдийн 51кг жинд гайхалтай тулаануудыг хийж хүрэл медаль хүртсэн боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулангийн бүх тулааны бичлэгийг толилуулж байна.
А.Хулангийн жинд нийт 17 ширэн бээлийтэн тулалдсан ба манай тамирчин эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Украины боксчинг 4:1 харьцаагаар яллаа.
Харин медалийн төлөөх тулаанд түүний жингийн шилдэг тулаанч Казахстаны Турабаев Гулнуарийг цэвэр хожсон ч мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинд ялагдан хүрэл медаль хүртлээ.
Энэ авилагч хулгайчаас өөр боксыг төлөөлөх хүн байдгүй юм байх даа. Монголын бокс сөнөж байгаа юм байна.бас Нямбаатар гэж