Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдрөөс жин, жингийн медалийн төлөөх тулаанууд эхэлж байгаа ба манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуартай, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат Испани улсын тамирчин Пантожа Морено Жуантай тус тус тоглох хуваарьтай байна.
Яг одоо эмэгтэйчүүдийн -54, -69, эрэгтэйчүүдийн -49, -56, -64, -75, -91 жингүүдийн тулаан явагдах бол шөнө 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ эмэгтэйчүүдийн -51, -64, -75кг, эрэгтэйчүүдийн -52, -60, -69, -81кг жингүүдийн тулаан явагдана.
А.Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуартай 00:00 цагаас В рингний эхний тулаанд гарах бол Э.Сүхбат Испани улсын тамирчин Пантожа Морено Жуантай мөн В рингний найм дахь тулаанд гарах хуваарьтай байна.
В рингийн тулааныг шууд үзэх:
Манай сайт сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ийг дөрөвүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 11 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна монгол ширэн бээлийтнүүдийхээ тулааны бичлэг болон явцын мэдээллийг тогтмол, шуурхай хүргэж байна.
Тэмцээний гурав дахь өдөр манай улсаас гурван ширэн бээлийтэн рингнээ тулалдсан ба эрэгтэйчүүдийн 52кг жинд Э.Сүхбат Германы боксчинтой тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж, Энэтхэгийн боксчинг буулган авч шөвгийн наймд шалгарсан тулааныг ЭНД дарж тус тус үзнэ үү.
Хэддэх минут дээр юм бэ яг тэр хэсгийг нь л тавьчихаж болдоггүй юм уу? Аягүй төвөгтэй 3 цагийн бичлэгээс хэддэх минут дээр гэдэг нь тодорхойгүй хүлээх хэцүү байна шдэ... Амар хялбар байвал үзнэ шдэ. Мэдээ тавина бэлдэнэ гэж зүгээр гурилдчих юм аа