Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд явагдаж буй өдрүүдэд монголын хөлбөмбөг сонирхогчдын нойр нь солигдож байгаа нь эргэлзээгүй.
Урьд шөнө явагдсан хоёр тоглолтод хожсон багууд хагас шигшээд шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
ПСЖ 0:1 Байерн Мьюнхен
Аваргуудын лигийн шөвгийн наймын хамгийн оргил тоглолт мэдээж энэ цагийн шилдэг клубууд болох ПСЖ болон Байерн Мьюнхен клубуудын хооронд явагдаж байгаа билээ. Эхний тоглолтод талбайдаа 3:2 харьцаагаар хожигдсон Байерны хувьд хариу тоглолтод хожил байгуулж улмаар цааш хагас шигшээд шалгарах бүрэн боломжтой байлаа. Тэд тоглолтын 40 дэх минутад гоол оруулсан ч ПСЖ бүхэл тоглолтын турш гайхалтай хамгаалалт хийлээ. Ийнхүү нийлбэр дүнгээр 3:3 болсон ч айлын талбайд гурван гоол оруулсан үзүүлэлтээр ПСЖ клуб түүхэнд анх удаа аваргуудын лигийн хагас шигшээд дараалан шалгарлаа.
Челси 0:1 Порто
Шөвгийн наймын эхний тоглолтод айлын талбайд 2:0 харьцаагаар хожил байгуулсан Челси клуб хэдийгээр урьд шөнө 1:0 харьцаагаар хожигдсон ч нийлбэр дүнгээр хагас шигшээд шалгарлаа. Челси клуб түүхэндээ найм дахь удаагаа аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч буй нь энэ бөгөөд Английн багуудаас хамгийн олон удаа аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан багаар нэрлэгдэхүйц түүхэн амжилт гаргаад байна. Урьд шөнийн тоглолтод нэр төрийн ганц гоолыг тоглолтын төгсгөлд буюу 90+4 дэх минутад Порто клубын Тареми оруулсан юм. Түүний гоол үнэхээр ганган гоол байсныг та тойм бичлэгээс хүлээн авч үзнэ үү.