Б.Мьюнхен клуб аваргуудын лигийн түүхэн дээд амжилтыг тогтоолоо

Сурталчилгаа
Б.Мьюнхен клуб аваргуудын лигийн түүхэн дээд амжилтыг тогтоолоо

Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. 

 

Урьд шөнө шөвгийн наймын төлөөх сүүлчийн хоёр тоглолт явагдсан ба нийлбэр дүнгээр илүүрхсэн хожлоор Байерн Мьюнхен, Челси клубууд шөвгийн наймд шалгарлаа. 

Челси клуб долоон жилийн дараа шөвгийн наймд шалгарлаа

Өмнөх тоглолтод Челси клуб зочлон тоглолтоос 1:0 харьцаагаар хожсон буюу давуу эрхтэйгээр өөрийн талбайд хариу тоглолтоо хийлээ. Урьд шөнө явагдсан хариу тоглолтын 34 дэх минутад Зиеэч, 90+4 дэх минутад Емерсон нар гоолдон нийлбэр дүнгээр Атлетико клубыг 3:0 харьцаагаар буулган авснаар Челси клуб шөвгийн наймд шалгарлаа. 

Байерн Мьюнхен клуб аваргуудын лигийн шөвгийн наймд 19 дэх удаагаа шалгарлаа

Эхний тоглолтод Лазио клубын талбайд Байерн Мьюнхен клуб 4:1 харьцаагаар илт давуу хожил авсан байлаа. Урьд шөнө явагдсан хариу тоглолтод Байерн Мьюнхен клуб талбай дээрээ Лазиог 2:1 харьцаагаар хожиж шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 33 дахь минутад Левандовски торгуулийн цохилтоор гоолдсон бол 73 дахь минутад Ч.Мотинг гоолдсон бол Лазиогоос 82 дахь минутад Пароло нэр төрийн гоол орууллаа. Ийнхүү Байерн Мьюнхен клуб 19 дэх удаагаа аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан нь түүхэн дээд амжилт болоод байна. 

Маргааш орой буюу гуравдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарын цагаар 19 цагт шөвгийн наймын сугалаа явагдах хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0