Агуу Г.Бейл "эргэн ирлээ"
Агуу Г.Бейл "эргэн ирлээ"

 

26 дугаар тойргийн салхийг хагалж хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клуб Вестхам Юнайтед клубыг 2:1 харьцаагаар буулган авч 20 дахь дараалсан хожлоо авсан тухай бид мэдээлсэн билээ. /тус тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу/

Манчестер Сити клубын араас хүснэгтийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Манчестер Юнайтед клуб урьд шөнө Челсигийн талбайд зочлон тоглосон ба тус тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөлөө.

Харин Манчестер Юнайтед клубтэй адилхан оноотойгоор хүснэгтийн гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан Лейстер Сити клуб талбайдаа Арсенал клубыг хүлээн авч тоглосон тоглолтод Лейстерээс Ю.Тиелеманс тоглолтын гоолыг салхийг хагалж гоол оруулсан ч энэ нь хожлын гоол биш байлаа. Арсеналчууд тун гайхалтай тоглолтыг үзүүлэн Д.Лиуз 39, А.Лаказатте 45+2, Н.Пепе 52 дахь минутад тус тус гоолдсноор ялалт байгууллаа. Хэдийгээр хожигдсон ч Лейстер ситичүүд 49 оноотойгоор хүснэгтийн гуравдугаар байраа хадгалан үлдсэн бол Арсенал клуб 37 оноотойгоор хүснэгтийн 10 дугаарт дэвшлээ. 

Урьд шөнийн онцлох тоглолт бол Тоттенхам Хотспурс болон Вурнли клубын тоглолт байлаа. Онцлох шалтгаан бол нэгэн цагт дэлхийн хамгийн үнэтэй тоглогчоор нэрлэгдэж байсан Г.Бейл хоёр гоол оруулахын зэрэгцээ нэг гоолын дамжуулалт өгч гангарлаа. Тэрээр сүүлийн дөрвөн тоглолтдоо дөрвөн гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгөөд байна. 

Хүснэгтийг тэргүүлэгчид /2021.03.01/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-04-14
105
130
90
103
123
117
117
112
98
100
106
115
106
116
124
132
109
147
113
114
123
106
111
123
Хөл бөмбөг
English Premier League
3
0
0
0
Spanish Primera División
3
4
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
1
UEFA Champions League
1
2
0
0