Английн хөлбөмбөгийн премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер сити клуб урьд шөнө хүчтэй өрсөлдөгч Тоттенхамыг талбайдаа хүлээн авч "бут ниргэлээ".
Өнгөрөгч 2020 онд Манчестер Сити клуб Тоттенхамын талбайд хоёр ч удаа зочлон тоглохдоо тус бүр 2:0 харьцаагаар хожигдож байсан бол энэ оны эхний тоглолтоо өөрийн талбайдаа Тоттенхамыг хүлээн авч тоглон 3:0 харьцаагаар хожлоо. Урьд шөнө Родриго эхний үед торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалсан бол хоёрдугаар үед Гундоган дабль хийж гангарлаа.
Урьд шөнийн Лиестер сити 3:1 Ливерпүүлийн ганган тоглолтын тоймыг ЭНД дарж үзнэ үү.