Мэргэжлийн снукер биллиардын чансаа өндөртэй "Герман Мастерс" тэмцээний хагас шигшээ тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
15 дахь удаагийн "Герман Мастерс" тэмцээний хагас шигшээд дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга болон Барры Хавкинс, Том Форд, Жак Лисовски нарын дөрвөн тамирчин хагас шигшээд тунан үлдээд байна.
Яг одоо дэлхийн аварга Жадд Трамп дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдэж буй Барры Хавкинстай тоглож байна. Хоёр тамирчны хувьд өмнө нийт 22 удаа учраа тааран тоглоход 12 удаад Жадд Трамп аварга хожиж байсан түүхтэй.