Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Мастерс тэмцээний шөвгийн найман тамирчин тодорлоо.
Шөвгийн наймд Ронни О Сулливан, Жон Хиггинс, Стуарт Бингхам, Шаун Мөрфи нарын дэлхийн аваргууд тунан үлдээд байгаа ба хамгийн сонирхолтой дэлхийн аваргууд хоорондоо учраа таарсан байна.
Хамгийн сонирхолтой нь дэлхийн зургаа, Мастерс тэмцээний долоон удаагийн аварга Ронни О Сулливан болон дэлхийн дөрөв, Мастерсийн хошой аварга Жон Хиггинс нарын дуэл байх нь дамжиггүй. Тэдний хожил хожигдлын харьцаа: Ронни 37: 29 Хиггинс.
Манай сайт уламжлал ёсоор Мастерс тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба урьд шөнө явагдсан Ронни О Сулливан болон Ази тивийн шилдэг биллиардчин Дин Жунхуй нарын тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Харин тус тоглолтын дараа явагдсан Жон Хиггинс болон Марк Аллен нарын тоглолтыг толилуулж байна. Эн тэнцүүхэн өрсөлдөөний эцэст Жон Хиггинс аварга 6:5 харьцаагаар ялалт байгуулан шөвгийн наймд шалгарсан юм.