Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны хамгийн эхний башё эхэллээ.
Цар тахлын тархалтын улмаас башёд оролцох бүх бөхчүүд, албаны хүмүүсээс шинжилгээ авахад их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй дөрвөн дэвжээний 65 бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тул башёг өнжиж байна. Мөн түүнчлэн гэмтлийн улмаас Какүрюү М.Ананд тэргүүтэй 30 гаран бөх башёг өнжиж байгаа юм.
Ийнхүү гурван башё дараалан аваргуудгүй башё болж байна.
Өнөөдөр манай дээд зиндаанд барилдах манай бөхчүүд дараах оноолттой байна.
- Хошорюү Бямбасүрэн /маэгаширагийн 14/ - Маэгашира 15 Ютакаяама
- Ичиножо Ичинноров /маэгаширагийн 12/ - Маэгашира 12 Тэрүцүёоши
- Кирибаяама Лхагвасүрэн /маэгаширагийн 8/ - Маэгашира 8 Токушорю
- Тамаваши Мөнх-Оргил /маэгаширагийн 4/ - Маэгаширагийн 4 Точиношин
- Сэкеваке Тэрүнофүжи Ган-Эрдэнэ - Маэгашира 3 Котошохо
Энийг сонирхдог хун монголд одоо хэр олон байдаг юм бол доо, манай монгол сумочид гэсэн хоосон хийрхэл одоо одоо явцгуй болжээ, тэгээд ч ихэнх японы иргэншил аваад дуусч байх шиг, одоо ингэж еерсдийгее доромжилж болмоор бм аа