Дэлхийн чансааг тэргүүлэгч Ж.Трамп коронавирусийн халдвар авчээ

Сурталчилгаа
Дэлхийн чансааг тэргүүлэгч Ж.Трамп коронавирусийн халдвар авчээ

Мэргэжлийн снукер биллиардын оргил гурван тэмцээний нэг болох Мастерс тэмцээн өнөөдөр эхэлнэ. 

 

Дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Мастерс тэмцээн нь ДАШТ-ий эрэмбэлэгдэх өндөр чансаатай тэмцээн юм. Гэвч энэ тэмцээн нь өөрөө чансааны оноо олгох тэмцээн бус урилгын тэмцээн гэдгийг ойлгох хэрэгтэй. Анхны мастерс тэмцээн 1975 онд зохион байгуулагдаж байсан ба тухайн үедээ шилдэг 10 тамирчин урилгаар оролцож байжээ. Өнгөрсөн хугацаанд Мастерс тэмцээнд хамгийн олон удаа буюу долоон удаа түрүүлсэн цорын ганц тамирчин байгаа нь агуу Ронни О Сулливан байдаг. Харин түүний ард зургаан түрүүтэйгээр Стефен Хэндри эрэмбэлэгддэг байна. 

Энэ удаагийн мастерс тэмцээн нь цар тахлын тархалтын улмаас өндөр хяналт дор үзэгчгүйгээр зохион байгуулагдахаас гадна тэмцээнд оролцож буй бүх тамирчин, зохион байгуулалтын албаны гишүүдээс ковидын шинжилгээ авч байгаа юм. Урьдчилсан шинжилгээгээр дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга болон дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэх Жак Лисовски нарын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэмцээнээс хасагдсан байна. Харин тэдний оронд Жое Перри, Гары Вилсон нар тоглохоор болсон байна. 

Тэмцээн өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ны үдэш 21 цагаас /Улаанбаатарын цагаар/ дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Кайрен Вилсон болон Гары Вилсон нарын тоглолтоор эхэлнэ. Манай сайт нэгдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Мастерс тэмцээний оргил тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээний явцын мэдээллийг тогтмол мэдээллэх болно. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. зочин

    Та бүгдээс амжилт хүсье

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0