Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "2020 Scottish Open" тэмцээн дуулиан, шуугиан ихтэй зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Марк Селби аварга финалын тоглолтод дэлхийн зургаан удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Ронни О Сулливаныг илт илүүрхэн буулган авч хошой аварга боллоо. Тэрээр өнгөрсөн жил "Scottish Open" тэмцээнд анх удаа түрүүлэхдээ Жак Лисовскиг 9:6 харьцаагаар хожин аварга болж байсан бол энэ жил домог Ронниг 9:3 харьцаагаар буулган авлаа.
Тэмцээний дараа М.Селби "Би Шотландын тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож хоёр дахь удаагаа түрүүлж байна. Домогт Стивен Хэндригийн финалд дараалан хожсон амжилтыг давтсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна" гэсэн бол Ронни О Сулливан: "Ямар ч тэмцээнд нэг нь хожиж, нөгөө нь хожигддог нь жам юм. Өнөөдөр миний хожигдох өдөр нь байлаа. Энэ долоо хоногт миний тоглолт улам бүр дордсоор байгааг мэдрэх тийм ч таатай байсангүй ээ"
Мэргэжлийн снукер биллиардын энэ оны сүүлийн тэмцээн болох "Дэлхийн гран при" тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ.