Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "2020 Scottish Open" тэмцээний финалын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Яг одоо дэлхийн зургаан удаагийн аварга домогт Ронни О Сулливан, дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби нар 31 дэх удаагаа учраа тааран тоглож байна. Урьд нь Ронни аварга Марк Селбиг 19 удаа хожиж байсан бол найман тэмцээнд финалын тоглолтод учраа таарахад таван удаад нь Марк Селби хожиж байсан түүхтэй.
Энэ оны хувьд тэд Welsh Open болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд учраа таарахад Ронни аварга аль алинд нь хожсон байдаг.