Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "2020 Scottish Open" тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдаж дууслаа.
Хагас шигшээд дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан, Хятадын залуу тоглогч Ли Ханг болон дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби, Велсийн залуу тоглогч Жеми Жонес нар тунан үлдсэн юм.
Ронни аварга болон Ли Хангийн тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба тус тоглолт тун сонирхолтой өрнөсөн. Эхний таван өргийн дараах байдлаар 4:1 харьцаагаар Ли Ханг тэргүүлж байсан ч сүүлийн таван өрөгт Ронни аварга дараалан ялснаар шигшээ тоглолтод шалгарлаа.
Харин Марк Селби аварга өрсөлдөгчөө илт илүүрхэн ялалт байгуулснаар "2020 Scottish Open" тэмцээний шигшээ тоглолтод шалгарлаа.