Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "2020 Scottish Open" тэмцээний шөвгийн найман тамирчин тодорлоо.
Шөвгийн 8-д дараах тамирчид тунан үлдээд байна.
Шөвгийн 16-ын онцлох тоглолт бол яах аргагүй дэлхийн аваргуудын дуэл байлаа. Дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамс, дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп нар 24 дэх удаагаа учраа тааран тоглолоо. Энэ оны эхэнд Championship League тэмцээнд Марк Виллиамс хожсоноос хойш тэд учраа таараагүй байсан юм. Урьд шөнийн тоглолтод илт илүүрхэн 4:1 харьцаагаар буулган авлаа.