Аваргуудын лигийн E, F, G, H хэсгийн сүүлчийн тоглолтууд урьд шөнө явагдлаа.
Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод байсан энэ цагийн хөлбөмбөгийн ноён оргилуудын дуэлд Роналдо илүүрхлээ.
10 дугаар сарын 29-нд тэдний эхний учраанд Ювентусын талбайд Барселоначууд хожил байгуулахад Дебеле, Месси нар гоолдож байлаа. Тус тоглолтод Роналдо ковидын халдвар авсны улмаас оролцож чадаагүй юм.
Харин урьд шөнө Барселонагийн Кампноу цэнгэлдэхэд Роналдо дабл хийж, МакКенни мөн гоол оруулснаар 3:0 харьцаагаар Ювентусчууд хүчирхэг Барселонаг буулган авлаа.
Ийнхүү хожил байгуулсан Ювентус хэсгээсээ 1-ээр, Барселона клуб 2-р гарч шөвгийн 16-д шалгарлаа.