Мэргэжлийн снукер биллиардын алдарт "UK Championship" тэмцээний шөвгийн 16 тамирчин тодорлоо.
Урьд шөнө явагдсан шөвгийн 16-ийн төлөөх тоглолтод дэлхийн гурав, "UK Championship" тэмцээний хошой аварга Марк Селби "Персийн хунтайж" хочит Ираны тамирчин Хоссен Вафаиг 6:2 харьцаагаар буулган авлаа. Тоглолтын дараа Марк Селби: "Вафаи бол тун сайн тоглогч. Түүнд итгэл өгч огт болохгүй. Учир нь тэр нэг л итгэл олоод авчихвал зогсооход тун бэрх. Өнөөдрийн тоглолтдоо тун сэтгэл хангалуун байна" хэмээв.