Мэргэжлийн снукер биллиардын алдарт "UK Championship" тэмцээний шилдэг 32-ийн тоглолт үргэлжлэн явагдсаар байна.
Шилдэг 32-ийн эхний тоглолтуудад таамгийн дагуу дэлхийн аваргууд бүгд ялалт байгуулж 16-д шалгарлаа. Дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Жадд Трамп Лиан Венботой 15 дахь удагаа учраа таарч 10 дахь удаагаа илт илүүрхэн хожлоо. Тоглолтын дараа Жадд Трамп: "Гайхалтай тоглолтыг үзүүлж чадсангүй ээ. Зүгээр л Венбогийн алдаан дээр ажиллаж чадлаа. Гэхдээ гурван долоо хоногийн турш өдөр бүр тэмцээнтэй байгаа нь өөрөө гайхамшиг"
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс 6:2 Жак Жонес /Ирланд/
Дэлхийн аварга Нейл Робертсон 6:2 Ли Ханг /БНХАУ/