Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "Northern Ireland Open 2020" тэмцээний финалын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.
"Northern Ireland Open 2020" тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч 128 тамирчин өрсөлдсөнөөс финалын тоглолтод дэлхийн аваргууд болох Ронни О Сулливан болон Жапп Трамп тунан үлдлээ. Тэд "Northern Ireland Open" тэмцээний финалд гурван жил дараалан аваргын төлөө өрсөлдсөн нь энэ юм.
Тоглолтын өмнө дэлхийн аваргуудын хожил, хожигдлын харьцаа тэнцүү байсан ба тоглолтын үр дүнгээр Жадд Трамп аварга нэг хожлоор илүү гарлаа. Урьд шөнө явагдсан шигшээ тоглолтод 9:7 харьцаагаар Жадд Трамп аварга хожил байгуулж гурван жил дараалан "Northern Ireland Open" тэмцээнд түрүүлж түүхэн амжилтын эзэн боллоо.
Аваргууд магадгүй өнөөдрөөс /11.23-ий өдөр/ эхлэх UK Championships 2020 тэмцээнд дахин учраа таарахыг үгүйсгэхгүй юм. Манай сайт 12 дугаар сарын 6-ыг хүртэл үргэлжлэн явагдах UK Championships 2020 тэмцээнийг уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.