Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох "Northern Ireland Open 2020" тэмцээний финалын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
"Northern Ireland Open 2020" тэмцээний финалд дэлхийн аваргууд болох Ронни О Сулливан болон Жапп Трамп тунан үлдээд байна. Тэд "Northern Ireland Open" тэмцээний финалд гурван жил дараалан аваргын төлөө өрсөлдөж буй нь энэ юм.
Хамгийн сүүлд 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд домогт Стивен Хэндри гурав дахь жилдээ Жимми Вайттай тоглож байсантай ижил тохиолдол болж буй нь энэ юм.
Дэлхийн аваргуудын хэн нь ч хожих магадлалтай бөгөөд тэдний одоогийн харьцаа 13:13 байгаа.