Мэргэжлийн снукер биллиардын "Аваргуудын аварга" шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд эхэллээ.
Урьд шөнө хагас шигшээ эхний тоглолтод гурван удаагийн дэлхийн аварга Марк Селби болон 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон нар тоглолоо. Хоёр тамирчны хувьд 36 дахь удаагаа тоглож буй нь энэ бөгөөд Н.Робертсон 16 дахь удаагаа өрсөлдөгчөө хожлоо. Тоглолт үндсэндээ өгөө, аваатай эн тэнцүүхэн өрнөж эцсийн мөчид 6:5 харьцаагаар Нейл Робертсон ялалт байгууллаа.
Өнөө шөнө хагас шигшээ дараагийн тоглолт болох Жадд Трамп болон Марк Аллений тоглолт болох хуваарьтай байна.
Munag