Самбо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ өдрүүдэд /11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд/ Серби улсын Нови Сад хотноо Самбо бөхийн гурван насны /өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -68кг жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОУХМ Д.Алтансүх барилдана. Тэрээр энэ удаагийн ДАШТ-д Монгол улсын төлөөлөн ганцаараа оролцож байгаа юм. Эрэгтэйчүүдийн -68кг жинд нийт 14 улсын бөх зодоглож байгаа ба Д.Алтансүх эхний тойрогт Киргизстан улсын Н.Улановтой барилдана.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр дараах жингүүдийн барилдаан явагдана. /Улаанбаатарын цагаар/
17:00 цагт
Эмэгтэйчүүд /залуучууд/: 48 kg, 56 kg, 64 kg, 72 kg, +80 kg
Эрэгтэйчүүд /залуучууд/: 52 kg, 62 kg, 74 kg, 90 kg, +100 kg
19:00 цагт
Залуучуудын ангиллын дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
21:30 цагт
Эмэгтэйчүүд /насанд хүрэгч/: 48 kg, 60 kg, 72 kg
Эрэгтэйчүүд /насанд хүрэгч/: 52 kg, 68 kg, 90 kg
Байлдааны самбо: 57 kg, 74 kg, 100 kg
23:00 цагт
Насанд хүрэгчдийн ангиллын дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: