Мэргэжлийн снукер биллиардын "Аваргуудын аварга" шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтуудыг толилуулж байна.
Урьд шөнө дуулиан шуугиантай нэгэн тоглолт болж өнгөрлөө. Зургаан удаагийн дэлхийн аварга бөгөөд гурван удаа Аваргуудын Аварга болж байсан домогт Ронни О Сулливан дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Марк Аллен нар халз туллаа.
Тоглолтын зургаа дэх өрөг дээр 3:2 харьцаагаар Ронни илүүрхэж явсан ч тэрээр хяналтаа алдаж дөрвөн өрөг дараалан хожигдлоо. Мөн тоглолтын дундуур Марк Аллентай маргалдаж тоглолтдоо төвлөрч чадахгүй, хялбар шаарыг ч авч чадалгүй байсаар хожигдлоо.
Тоглолтын дараа Марк Аллен: "Ронни үнэхээр гайхалтай тоглогч. Магадгүй хамгийн шилдэг нь ч байж болох. Гэхдээ заримдаа үл ойлгогдох занг гаргадаг. Намайг дээрэлхэж чадна гэж бодсон байх. Гэвч энэ нь бүтэхгүй л дээ"