Мэргэжлийн снукер биллиардын "Аваргуудын аварга" шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тоглолтуудыг толилуулж байна.
Урьд шөнө гурван удаагийн дэлхийн аварга Марк Селби болон Championship League тэмцээнд түрүүлсэн Бельги биллиардчин Лука Бресел нар тоглож таамгийн дагуу М.Селби аварга 4:2 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа.
Мөн түүнчлэн дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Кайрен Вилсон болон 9-т эрэмбэлэгдэж буй Стефен Магуир нарын тоглолт 4:1 буюу К.Вилсоны илүүрхлээр өндөрлөсөн. Хоёр тамирчны хувьд өмнө нь долоон удаа таарч тоглоход К.Вилсон таван удаад нь өрсөлдөгчөө хожоод байсан юм.
Харин хагас шигшээд үлдэхийн төлөө тоглолтод М.Селби аварга болон К.Вилсон нар эн тэнцүүхэн өрсөлдөж 6:5 харьцаагаар М.Селби хожил байгуулснаар хагас шигшээд Нейл Робертсонтой тоглохоор боллоо.