UEFA үндэстнүүдийн лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.
А лигийн хүрээнд Испанийн шигшээ баг Германы шигшээ багтай тоглон 1:1 харьцаагаар тэнцсэн бол урьд шөнө Испанийн шигшээ баг Украины шигшээг 4:0 харьцаагаар бут ниргэлээ. Харин Германы хувьд Швейцарын шигшээ багтаа тоглон 1:1 харьцаагаар тэнцсэн байна.
Испанийн Ф.Торрес , А.Фаты нар тус бүр нэг гоол хийсэн бол Рамос дабль хийж багаа ялалтад хөтөлж тэд 4 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна. Украин Испанийн шигшээ багийг түүхэндээ нэг ч удаа хожиж үзээгүй ба 2006 оны ДАШТ-д мөн 4:0 харьцаагаар хожигдож байсан түүхтэй.
Харин Украины баг хэдий хожигдсон ч эхний тоглолтдоо Швейцарын багийг 2:1 харьцаагаар хожсон тул хэсгийн 2-т эрэмбэлэгдэж байна.
Хоёр тоглолтын дараах байдлаар Германы баг хожил авч чадаагүй хэвээр байгаа тул хэсгийн 3-т эрэмбэлэгдэж байна.
Герман болон Швейцарын тоглолтын тоймыг толилуулж байна.