Ж.Вайт гурав дахь удаагаа ахмадын дэлхийн аварга боллоо

Сурталчилгаа
Ж.Вайт гурав дахь удаагаа ахмадын дэлхийн аварга боллоо

 

 

40-өөс дээш насны тамирчид оролцдог энэхүү тэмцээнд дэлхийн долоон удаагийн аварга домогт Стефен Хенри тэргүүтэй дөрвөн дэлхийн аварга тамирчин оролцлоо. 

Өнгөрөгч хугацаанд домогт тамирчин Жимми Вайт энэхүү ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн байдаг ба энэ жил 58 насандаа тэрээр дахин өрсөлдөж гурав дахь удаагаа түрүүллээ.

Энэ удаагийн тэмцээнд снукер биллиард сонирхогчдын анхаарлын төвд Жимми Вайт болон дэлхийн долоон удаагийн аварга Стефен Хенри нарын учраа байлаа. Тэд хагас шигшээд хоорондоо тулж, Жимми Вайт хожиж аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм. Тус тоглолтод Жимми Вайт 130 оноо авсан нь энэ удаагийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр оноог авсан юм. 

Аваргын төлөөх тоглолтод Жимми Вайт 1997 оны дэлхийн аварга Ирландын Кен Дохертытэй 29 дэх удаагаа учраа таарлаа. Тэд идэвхтэй тоглож байх сүүлийн жилүүдэд Кен Дохерты Жимми Вайтыг дараалан хожиж байсан хэдий ч энэ удаад Жимми Вайтын хожих ээлж ирсэн бололтой. Энэ удаад Кен Дохерти эхний дөрвөн тоглолтод дараалан хожсон ч Жимми Вайт төгс эргэн ирэлтийг хийж тав дараалан хожсоноор аваргын цомыг өргөлөө.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0