Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос ан удаа цахим орчинд зохион байгуулсан 17 хүртэлх насны 5х5 төрлийн ур чадварын "FIBA U17 World Skill Challenge" тэмцээнд Монголын баг аварга боллоо.
Тус тэмцээнд 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж манай баг өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсаар аваргын цомыг өргөлөө. Мөн түүнчлэн тэмцээний MVP-гээр Г.Болор-Эрдэнэ тодорчээ.