Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос 17 хүртэлх насны 5х5 төрлийн ур чадварын "FIBA U17 World Skill Challenge" тэмцээнийг зохион байгуулж байна.
Манай баг хэсгийн бүх өрсөлдөгчдөө хожин хэсгээсээ 1-ээр гарч хасагдах шатанд шалгарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл шөвгийн 8-д Пуэрто Рико улсын багийг 109:118 харьцаатай хожиж FIBA U17 World Skill Challenge-ийн шилдэг 4-д үлдлээ. (Гүйцэтгэсэн цагаа секунд рүү шилжүүлээд тэндээс авсан нийт оноогоо хасаад багийн оноо гарна. Бага оноотой баг нь ялалт байгуулна)
Өнөөдөр Италийг хожсон Гвиней улстай тоглох оноолттой байна.