Энэ өдрүүдэд 11 дэх удаагийн снукер биллиардын ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Урьд шөнө эхний тойргийн тоглолтууд өндөрлөсөн ба снукер биллиард сонирхогчдын анхаарлын төвд ороод байсан дэлхийн долоон удаагийн аварга, домогт Стефен Хенри эхний тоглолтоо хийлээ. Тэрээр эхний тоглолтоо өдгөө 54 настай Нигель Бондтой тоглолоо. Тэд урьд өмнө нь 19 удаа учраа тааран тоглож байсан ба 14 удаад нь Стефен Хенри аварга хожиж байсан түүхтэй. Хамгийн сүүлд буюу 2013 оны ахмадын ДАШТ-ий хагас шигшээд, мөн 2006 оны мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-д учраа тааран тоглоход Нигель Бонд хожиж байсан түүхтэй. Нигель Бондын хувьд мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-д нэг л удаа финалд шалгарч байсан ба энэ нь 1995 оны ДАШТ байлаа. Тухайн үед мөн л Стефен Хенри аваргатай тоглож Хенри аварга тав дахь удаагаа дэлхийн аварга болсон байдаг.
Өнөөдөр шөвгийн 8-ын тоглолтууд бүгд явагдах хуваарьтай байна.