Аваргуудын лигийн шөвгийн найман багийн эхний тоглолт урьд шөнө явагдлаа.
Аталанта 1:2 ПСЖ
Тоглолтын 27 дахь минутанд Аталанта клубын Пасалик гоолын салхийг нээсэн бол тоглолтын төгсгөлд ПСЖ клубын Маркуино 90, Чоупо Моутинг 90+3 дахь минутад тус тус гоол оруулснаар ПСЖ клуб хагас шигшээд шалгарч үлдлээ.
ПСЖ клубын хувьд 25 жилийн дараа аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч буй нь энэ юм.
Хэдийгээр Аталанта клуб тоглолтоо өндөрлүүлсэн ч тэд ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.
Өнөө шөнө Лейпзиг болон Атлетико клубуудын тоглолт явагдах хуваарьтай байна. /2020.08.14-ний 03:00 цагаас/