Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий онцлох тоглолтуудын бичлэгийг цувралаар толилуулж байна.
Өчигдөр хагас шигшээ тоглолтууд эхэлсэн ба гурван өдрийн турш үргэлжлэн явагдах юм.
Дэлхийн таван удаагийн аварга Ронни О Сулливан болон дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби нарын тоглолт үзэгчдийн анхаарлын төвд байгаа нь мэдээж. Тэд өмнө нь 29 удаа учраа таарахад нэг удаа тэнцэж 18 удаад нь Ронни О Сулливан хожиж байлаа. Ингэхдээ хоёр удаа ДАШТ-д учраа таарч байсан ба тэр бүрийд Марк Селби аварга хожиж байсан түүхтэй. 2010 оны ДАШТ-ний шөвгийн 8-д 13:11 харьцаагаар, 2014 оны ДАШТ-ий шигшээд 18:14 харьцаагаар тус тус Марк Селби хожиж байжээ.
Энэ удаад Ронни аварга одоогийн байдлаар 5:3 харьцаагаар илүүрхэж байна.