Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий онцлох тоглолтуудын бичлэгийг цувралаар толилуулж байна.
Урьд шөнийн тоглолтууд тун сонирхолтой өрнөсөн дэлхийн аваргуудын дуэл хэн бүхний анхаарлын төвд байлаа.
Дэлхийн таван удаагийн аварга Ронни О Сулливан дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамс нарын тоглолт гойд сонирхолтой өрнөлөө. Тэд өмнө нь 45 удаа таарч тоглоход гурван удаа тэнцэж 31 удаад нь Ронни хожиж байсан юм. Харин дэлхийн аваргын ширээнд дөрвөн удаа учраа таарсан байдаг ба тэр бүрийд Ронни илүүрхэж байлаа.
Марк Виллиамст одоо долоон хожил хэрэгтэй байгаа бол Ронни боломжит 17 тоглолтоос 11 хожих хүндхэн шаардлага бий боллоо.