Аваргуудын лигийн шөвгийн найман баг тодорлоо.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хасагдах шатны сүүлийн тоглолтууд болох Байерн Мьюнхен - Челси, Барселона - Наполи багуудын тоглолт явагдлаа.
Байерн Мьюнхен клуб Челси клубыг нийлбэр дүнгээр 7:1 харьцаагаар хожин шөвгийн 8-д шалгарсан тоглолтын тоймыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Эхний тоглолтоо 1:1 тэнцээгээр өндөрлүүлсэн Барселона клуб болон Наполи клубын хариу тоглолт Барселона клубын алдарт Камп Ноу цэнгэлдэхэд явагдлаа.
Тус тоглолтын хувь заяа нэгдүгээр үед шийдэгдсэн ба Месси, Суарез, Ленглет нар тус бүр нэг гоол оруулсан ба нэгдүгээр үеийн төгсгөлд Наполигийн Инсигне нэр төрийн ганц гоолыг торгуулийн цохилтоор хийлээ.
Тоглолтын онцлох мэдээлэл:
- Барселона клуб 13 улирал дараалан шөвгийн 8-д шалгарахаас гадна аваргуудын лигт нийт 18 улирал шөвгийн 8-д шалгарсан нь Байерн Мюнхен клубын амжилттай зэрэгцэж ирэв.
- Наполи клубыг шөвгийн 16-д хожсон хоёр баг тухайн улиралд түрүүлж байсан түүхтэй. Энэ нь 2012 онд Челси, 2017 онд Реал Мадрид клуб байлаа.
- Барселона клуб аваргуудын лигийн хүрээнд талбайдаа хийсэн 36 тоглолт дараалан хожигдоогүй үзүүлэлттэй байна.