Ронни цохилтууд туршаад байна уу гэлтэй тоглосоор

Сурталчилгаа
Ронни цохилтууд туршаад байна уу гэлтэй тоглосоор

 

Ронни О.Сулливан 8:8 Дин Жунхуй

Домогт Ронни О.Сулливан одоо тоглож буй тоглогчдоос хамгийн олон удаа (28 дахь удаагаа) ДАШТ-д оролцохын сацуу хамгийн олон удаа буюу таван удаа дэлхийн аварга болсон тамирчин юм. Тэрээр зургаа дахь удаагаа дэлхийн аварга болох зорилт тавьж байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэрээр тун хайнга цохилтуудыг гүйцэтгэсээр. Зарим үед огт бодлогогүйгээр шинэ цохилт туршаад байна уу даа гэлтэй.  

Харин Дин Жунхуйгийн хувьд дэлхийн аварга болсон анхны ази тамирчин болохоор зорьж буй нь мэдээж. Тэд 2005 оны Мастерс тэмцээнд анх удаа учраа таарч тоглосноосоо хойш 21 удаа учраа тааран тоглоход Ронни 13 удаад нь хожиж гурван удаа тэнцээд байгаа юм. Хамгийн сүүлд 2019 оны UK Championship тэмцээнд Дин Жунхуй 6:4 харьцаагаар хожсон байгаа. Мөн түүнчлэн 2017 оны ДАШТ-ий шөвгийн 8-д таарахад Дин Жунхуй 13:10 харьцаагаар Ронниг хожиж байсан түүхтэй.  

Эхний хоёр сетийн дараах байдлаар 8:8 болж тэнцсэн хоёр тамирчны тоглолт эн тэнцүүхэн өрнөж байна. Тэд өнөө шөнө Улаанбаатарын цагаар 02:00 цагт шийдвэрлэх тоглолтоо хийх болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. шаравдорж

    жинхуй 1 удаа түрүүлчээсэй гэж найдаж байна

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0