Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна өдөр өдрийн онцлох тоглолтуудын бичлэгийг цувралаар толилуулж байгаа билээ.
Нэгдүгээр үеийн 16 тоглолтоос одоогийн байдлаар найман тамирчин дараагийн шатанд шалгараад байгаа ба дэлхийн дөрвөн удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Шотландын Жон Хиггинс аваргын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулахаар бэлтгэлээ. Тэрээр эхний тойрогт Велсийн Маттюв Стевенстэй учраа таарсан юм. Хоёр тамирчны хувьд 28 дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд Жон Хиггинс аварга 19 дэх удаагаа хожлоо.
Жон Хиггинс аварга сүүлийн гурван жил дараалан ДАШТ-ний шигшээд шалгарч байгаа ба энэ удаад ч хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгээ батлан харуулсаар байна. Энэ нь түүний 26 дахь удаагийн ДАШТ бөгөөд найман удаа шигшээд шалгарсан үзүүлэлт нь түүнийг ямар агуу тоглогч болохыг батлах биз ээ.