СПОРТЫН ДОМГУУД: Боксын Ханхүү Насийм

Сурталчилгаа
СПОРТЫН ДОМГУУД: Боксын Ханхүү Насийм

 

Өнөөдөр /07.22-ны өдөр/ олон улсын боксын өдөр. Спорт мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/sport сайт эл өдөр "Спортын домгууд" булангаараа боксын ертөнцөд "Ханхүү Насийм" нэрээрээ алдаршсан домогт тулаанчын тухай өгүүлэхээр бэлтгэлээ. 

 

Ханхүү Насийм

Түүний жинхэнэ нэрийг Насийм Хамед гэдэг бөгөөд 1992-2002 оны хооронд 10 жилийн хугацаанд мэргэжлийн боксын рингэнд "бүжиглэдэг" байлаа. Рингэнд бүжиглэдэг гэдэг нь ердөө ч наргиа биш бөгөөд тэрээр тулааны явцад жинхэнээсээ бүжиг хийх өрсөлдөгчөө шатааж тулалддаг нэгэн. 

Ханхүү Насиймийг 2015 онд Олон улсын боксын хүндэтгэлийн танхимд залсан ба карьерийнхээ туршид тэрээр дараах холбоодын аварга болж байсан байна. Үүнд:

  • WBO холбооны аварга /1995-2000/
  • IBF холбооны аварга /1997/
  • WBC холбооны аварга /1999-2000/
  • IBO холбооны аварга /2002-2003/

Тэрээр нийт 37 тулаанд 36 ялснаас 31 удаад нь өрсөлдөгчөө "хүнд цохилтоор дуусгадаг" байжээ. Хамед 18 настайгаасаа мэргэжлийн боксын рингэнд тулалдах болсон ба учраа бүрээ эхний тойргуудад хүнд цохилтоор унагааж байлаа. Ерөөс тэрээр карерийнхээ туршид нийт 37 тулаанд орсноос ердөө таван удаа л бүрэн раунд дуусгаж үзсэн ба ихэвчлэн эхний раундад өрсөлдөгчөө сөхрүүлдэг гайхалтай тулаанч юм. 

1997 онд Хамед анх удаа Америкт анхны тулаанаа тухайн цаг үеийн ноён оргилуудын нэг болох Кэвин Келлигийн эсрэг тулалдсан юм. Кэвин Келли Хамедтай тулалдахаасаа өмнө 50 тулаанд орж ердөө нэг л удаа ялагдаад байлаа. Уг тулааныг зууны шилдэг тулааны нэгээр нэрлэдэг ба тулааны өмнө Хамед: "Би тэр Келли гэгчийг гэрийнхээ арын хашаанд дуудан авчирч зодож болох байсан. Гэхдээ би тэгэхийг хүссэнгүй. Харин түүнийг өөрийнх гэрийн хашаанд зодохоор ирлээ" 

Тулаан Хамедийн өмнөх тулаануудаас эрс ялгаатай байж эхний үеийн төгсгөлд хүнд цохилтод орж тоолуулсан ч тулаан цааш үргэлжилсэн юм. Тулааны явцад хоёр тулаанч бие биенээ тус бүр гурав гурван удаа хүнд цохилтоор унагааж тоолуулсан ч дөрөвдүгээр үед Кэвин Келли босож ирэхээргүйгээр уналаа. 

Хамед карерийнхээ туршид анхны бөгөөд цорын ганц ялагдал хүлээсэн нь 2001 оны хавар Италийн домогт тулаанч Марко Антонио Варрератай хийсэн тулаан байлаа. Бүтэн 12 үеийн турш тулалдан шүүгчдийн саналаар ялагдлаа. 

Гэвч тэрээр дээрх тулааны үр дүнд IBO холбооны аваргын бүсээ алдсан ч карераа ялагдлаар дуусгахыг хүсээгүй юм. Хамгийн сүүлийн тулаанаа 2002 оны хавар IBO холбооны аваргын бүсээ эргүүлэн авах тулаанд Испанийн Мануэл Калвог ялаад зодог тайлсан байна.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0