Мэргэжлийн снукер биллиардын чансааны оноо олгох World Grand Prix 2020 тэмцээний шөвгийн наймын эхний дөрвөн тамирчин тодорлоо.
Урьд шөнө хэд хэдэн сонирхолтой тоглолтууд явагдсан ба хамгийн үзүүштэй учраа болох дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс болон 2015 оны дэлхийн аварга Стуарт Бингхам нарын тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн билээ. Уг тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Домогт Ронни таамгийн дагуу шөвгийн 8-д шалгарлаа
Дэлхийн таван удаагийн аварга бөгөөд 2018 оны дэлхийн гранпри тэмцээний аварга Ронни О Сулливан аварга шөвгийн 16-д БНХАУ-ын Лиан Венботой тоглолоо. Уг тоглолтод Лиан Венбо харьцангуй сайн тоглолтыг үзүүлсэн ч Ронни аварга туршлага заан 4:3 харьцаагаар буулган авлаа. Тус тоглолтын дөрвөн хожлынхоо гуравт нь Ронни аварга 120, 100, 132 оноо авч шилдэг формтой байгаагаа харууллаа.
Дэлхийн аварга Грим Дотт төгс ялалт байгууллаа
2006 оны дэлхийн аварга Грим Дотт мөн хятадын Шиао Гуодонгийг 4:0 харьцаагаар хожин төгс ялалт байгууллаа. Шиао Гуодонгийн хувьд энэ удаагийн тэмцээний эхний тоглолтоо дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбиг хожин шуугиан тарьсан ч Грим Доттын эсрэг юу ч хийж чадсангүй.