Олон улсын олимпийн хороо, Токио-2020 олимпийн их наадмыг зохион байгуулах хорооны хамтын шийдвэрээр олимпийн наадмыг төлөвлөсөн хугацаанаас хойшлуулж 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Корона вирусийн тархалт дэлхий нийтийг хамраад байгаа нь дээрх амаргүй шийдвэрийг гаргахад хүргэсэн бөгөөд олимпийн наадамд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан шийдвэр хэмээн олон улс дуу нэгтэйгээр дэмжиж байна. Он гарсаар ихэнх спортын төрлүүдийн олимпийн эрхийн тэмцээн цуцлагдаж, хойшлохын сацуу улс орон бүр онц байдал зарласан нь тамирчид олимпод бэлтгэх боломж хумигдаад байгаа юм.
Тэгвэл олимпийн их наадам хойшлогдсонд тамирчид өөр өөрийн байр суурийг сошиал орчинд илэрхийлсээр байна.
Жүдо бөхийн төрлөөр олимпийн хошой, дэлхийн найман удаагийн аварга Францын домогт Тедди Ринер: "Бид эхлээд илүү чухал ялалтыг байгуулах хэрэгтэй боллоо" хэмээн корона вирусийн талаар хэлсэн байна.
Усанд сэлэлтийн олимпийн хошой медальт Английн Том Делэй: "Би нэг насаар хөгширч олимпод оролцох ч бусдын аюулгүй байдлын төлөө гэж бодохоор сэтгэлд өег байна"
Гүйлтийн төрлөөр олимпийн мөнгөн медальт Голландын Дафне Шипперс: "Би олимпийн наадмыг хоног тоолон хүлээж байсан ч одоо илүү том зургаар харж корона вирустэй хэрхэн тэмцэх тухай бодох хэрэгтэй боллоо"
Уртын харайлтын төрлөөр олимпийн гурван удаагийн аварга АНУ-ын Тианна Вартолетта "Мөрөөдөл цуцлагдаагүй зөвхөн хойшлогдсон. Аюулгүй байдалд анхаарлаа төвлөрүүл"