ВИДЕО: Премьер лигийн топ багуудын тоглолтууд

Сурталчилгаа
ВИДЕО: Премьер лигийн топ багуудын тоглолтууд

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 29 дугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

 

29 дүгээр тойрогт хүснэгтийг 82 оноотойгоор Ливерпүүл клуб итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол тэдний ард Манчестер Сити клуб 57 оноотойгоор удаалж байна. 

Хүснэгтийг тэргүүлэгчид

Өнгөрөгч долоо хоногийн онцлох тоглолтуудыг тоймлон хүргэж байна. 

182 дахь удаагийн Манчестерийн Дерби

Манчестер Ситигийн хувьд Юнайтедийн Олд Трамфорд цэнгэлдэхэд зочлон тоглосон сүүлийн гурван тоглолт дараалан хожил байгуулаад байгаа бол хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тэд Ситигийн талбайд тоглохдоо 2:1 харьцаагаар Манчестер Юнайтед ялалт байгуулаад байгаа юм. Харин урьд шөнө А.Мартиал, С.Мктоминей нарын гоолоор Манчестер Юнайтед талбайдаа тун чухал ялалт байгуулж 45 оноотойгоор хүснэгтийн 5-д бичигдэж байна. 

Челсигийн залуучууд "гангарлаа"

Челси клуб 2017 оноос хойш Эвэртон клубыг хожиж чадаагүйгээр үл барам сүүлийн хоёр тоглолт дараалан хожигдоод байсан бол энэ удаад 4:0 харьцаагаар бут ниргэлээ. Уг тоглолтод Челси клубын залуу тоглогчид Стамфорд Бридж цэнгэлдээ гангарч чадлаа. М.Моунт, Педро, Виллиам, О.Жиру нар гоолдлоо. 

Ливерпүүл өөрийн талбайдаа 22 дараалсан ялалт байгууллаа

Хүснэгтийг тэргүүлж буй Ливерпүүлчүүд Анфиелд цэнгэлдэхдээ хүснэгтийн сүүл мушгиж буй Воурнмоуфыг хүлээн авч 2:1 харьцаагаар ялалт байгуулж Английн Премьер лигийн түүхэнд өөрийн талбайдаа 22 дараалсан ялалт байгуулсан амжилтаар рекорд тогтоолоо. Мөн энэ улирлын 27 дахь ялалтаа хожлоо авснаар Арсенал клубын амжилтыг эвдлээ. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0