Английн хөлбөмбөгийн премьер лигийн 25 дугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа.
Хүснэгтийг 73 оноотойгоор Ливерпүүл клуб тэргүүлж байгаа бол тэдний ард 51 оноотойгоор Манчестер Сити клуб 2-т бичигдэж байна. Өөрөөр хэлбэл тэргүүлэгч баг ардаа бичигдэж буй багаас 22 онооны зөрүүтэй байгаа нь түүхэн дэх хамгийн олон онооны зөрүү байж мэднэ.
Ливерпүүл клубын хожигдолгүй цуврал үргэлжилсээр /42/
Хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл клуб Анфиелд цэнгэлдээ Соутхамптон клубыг хүлээн авч 4:0 харьцаагаар бут ниргэлээ. Уг тоглолтод Алекс Чамберлин 47 дахь минутад гоолын салхийг нээсэн бол 60 дахь минутад Хэндерсон гоолдож, М.Салах 71, 90 дэх минутад дабль хийж төгс ялалтыг байгууллаа. Энэхүү тоглолтын "баатар" бол мэдээж Р.Фирмино. Тэрээр гурван ч гоолын дамжуулалтыг өгсөн юм. Ийнхүү Ливерпүүл клуб хожил байгуулснаар хүснэгтийг 73 оноотойгоор итгэл төгс тэргүүлсэн хэвээр.
Сүүлийн гурван тоглолт дараалан тэд тэнцэж байна
Хүснэгтийг тэргүүлэгчид болох Лейстер Сити болон Челси клубууд хоорондоо таарлаа. Тэд өнгөрсөн онд хоёр удаа учраа таарахдаа тэнцээгээр өндөрлөж байсан бол энэ удаад тоглолт мөн тэнцээгээр өндөрлөлөө. Гэхдээ 2:2 харьцаагаар тэнцлээ. Тэд өгөө аваатай тоглолтыг үзүүллээ.
- Челсигээс Антонио Рудигер 46 дахь минутад
- Льестерийн Харви Варнес 54 дэх минут
- Льестерийн Бен Чилвелл 64 дэх минутад
- Челсигигээс Антонио Рудигер 71 дэх минутад тэнцээний гоолыг орууллаа.
Манчестер сити хаалгаруу 18 удаа цохьсон ч нэг ч гоол орсонгүй
25 дугаар тойргийн тоглолтод Тоттенхам клуб талбайдаа хүснэгтийг 2-т бичигдэж буй Манчестер Сити клубыг хүлээн авч 2:0 харьцаагаар хожлоо. Энэхүү тоглолтод Манчестер сити клуб 18 удаа хаалгаруу цохисон ч нэг ч гоол оруулж чадаагүй. Харин эсрэгээрээ Тоттенхам ердөө гуравхан удаа хаалгаруу цохиж хоёр гоол оруулж чадлаа. Тоглолтын статистик тоон үзүүлэлтээр Манчестер Сити илүү тоглосон байдаг ч үр дүн тэдний эсрэг гарлаа.