Энэ өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансаа олгох "Players Championship" тэмцээн Англи улсад зохион байгуулагдаж байна.
Урьд шөнө шөвгийн найман тамирчны эхний тоглолт болох дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс өнгөрсөн оны дэлхийн аварга Ж.Трамп нарын тун сонирхолтой тоглолт явагдлаа. Хоёр тамирчны хувьд өмнө 38 удаа тулж Ж.Хиггинс аварга 22 удаад нь хожил байгуулаад байгаа юм. Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш зургаа дахь тэмцээндээ таарч буй нь энэ бөгөөд Ж.Трамп зургаа дараалан ялж байна.
Ж.Трамп хагас шигшээд Стефен Магуир болон Марк Селби нарын хожсонтой тоглох ба бооцоо тавигчдын таамаглалаар хагас шигшээд бид Ж.Трамп болон Марк Селби гэсэн дэлхийн аваргуудын дуэлийг үзэх магадлал өндөр байна.